Монгол Улсын хэмжээнд 2018 оны эхний 1 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын мэдээлэл

Монгол улсын хэмжээнд нийт 400 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 12 хүн амь насаа алдаж, 17 хүн гэмтэж бэртэн, 1636 толгой мал, амьтан хорогдож, 6,8 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:

Эдгээрийн хор уршгийг арилгахад Онцгой байдлын албаны алба хаагчид болон орон нутгийн иргэд, нийт 3046 хүн, 593 автомашин ажиллаж, 105 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд онцгой байдал болон орон нутгаас 326,6 сая төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 9-өөр нэмэгдэж, гэмтэж бэртсэн хүний тоо 12-оор нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 57-оор нэмэгдэж, аварсан эд хөрөнгө 5,6 тэрбум төгрөгөөр өссөн.

2018 онд эхний 1 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрөл тус бүрээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал:

Мөн 2018 оны эхний 1 сард эрэн хайх, аврах ажиллагааны 51, тээврийн хэрэгслийн ослын 7, нийт 58 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор Онцгой байдлын албаны 293 аврагч, 60 автомашинтай ажиллаж, 220 хүнд анхны тусламж үзүүлэн, 26 хүний амь насыг аварсан.

МОНГОЛ УЛСАД 2018 ОНЫ ЭХНИЙ 1 САРД ТОХИОЛДСОН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН НЭГДСЭН МЭДЭЭ

2018.01.31-ний байдлаар

ГАМШИГ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

scroll to top