Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 6-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Амгалан багт иргэн Ч-гийн ”Тоёото-РВР” загварын  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 11:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах,аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 11:35 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 12:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 12:52 цагт хүрэлцэн очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 13:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 13:59 цагт хүрэлцэн очиж, 01 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 14:17 цагт хүрэлцэн очиж, 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /63 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 16:13 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 17:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал  түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 18:03 цагт хүрэлцэн очиж, 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /46 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 19:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 19:17 цагт хүрэлцэн очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 03:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 03:41 цагт хүрэлцэн очиж, 35 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/, /Ө-48081//00/, У-93024//00/ 02.03-ны өдрийн 00:42 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс утсаар 02.03-ны өдрийн 01:16 цагт хүлээн авч тус сумын ЗДТГ-ын даргатай холбогдож тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд бага насны хүүхэд цонхноос унах гээд  байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 12 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 16:13 цагт хүрэлцэн очиж, 16 минут ажиллаж Г /5 настай, эмэгтэй/ цонхны тавцан дээрээс унах гэж байсныг буулгаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Бусад: Төв аймгийн Баян сумын Цант бригад багийн ”Жаргалдай-Уул” гэдэг газар 2 автомашин цасанд суусан  байна гэсэн дуудлагыг 02.02-ны өдрийн 21:20 цагт хүлээн авч Нийслэлийн Баганхангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагт хүрэлцэн очиж, 2 цаг ажиллаж, иргэн Д-гийн “Шаланз” загварын, иргэн О-гийн “Делика” загварын автомашинуудыг тус тус татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top