Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуурын  хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Дархадын болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд говь талын нутгаар 12-14 м/с, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 11:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12:12 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байшин, “Тенна” загварын автомашин  шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:03 цагт очиж, 01:50 цаг ажиллаж  унтраасан.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн “Согоо булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 17 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 14:51 цагт очиж, 42 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 19:38 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Хуурайн даваа” гэдэг газар /дүүргийн төвөөс урд зүгт 72 км-т/ иргэн Г-гийн эзэмшлийн “Хайлукс” загварын 6 зорчигчтой автомашин цасанд сууж эвдэрсэн тухай дуудлагыг 02.03-ны өдрийн 05:30  цагт хүлээн авч Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 08:00 цагт очиж, иргэн Э /64 настай, эрэгтэй/, Х /60 настай, эмэгтэй/, Г /61 настай, эрэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/, О /26 настай, эмэгтэй/, Б /1 настай, эрэгтэй/ нар бээрсэн байдалтай байсныг аварч, дүүргийн төвд хүргэж өгсөн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Хойд мэргэн” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Г-гийн эзэмшлийн “Пронтер” загварын 3 зорчигчтой автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 05:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 06:00 цагт очиж, автомашиныг цаснаас татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top