Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим газраар бага зэргийн цас орсон.

Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 15-20 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нөмөр нөөлөг газраар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 8-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 8, 9-нд ихэнх нутаар цас орж, салхи 14-16 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч, хүчтэй цасан шуурга шуурна. 10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи  говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. 9-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 13:11 цагт хүлээн авч тус аймгийн Мандал суман дахь Онцгой байдын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 13:18 цагт хүрэлцэн очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 21:45 цагт хүрэлцэн очиж, 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 21:48 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 22:04 цагт хүрэлцэн очиж, 60 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 00:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 00:27 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт иргэн Л /23 настай, эмэгтэй/ 2018.02.05-ны өдрийн 23:20 цагийн үед жорлонд бие засах гэж ороод дутуу төрж, нярай нь эндсэн тухай дуудлагыг 11:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11:55 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж, нярайг гаргаж цагдаагийн байгууллагад  хүлээлгэн өгсөн.

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, “Үнэгтэй зүүн булаг” гэдэг газар иргэн Б-гийн “Стана” загварын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 16:50 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top