Сургалтанд 40 гаруй иргэн хамрагдаж байна

IMG_4362.jpg

 Иргэдэд аюулт үзэгдэл, ослоос хамгаалах, анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох зорилгоор  Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, Онцгой байдлын үед ажиллах сайн дурын идэвхтэн” бэлтгэх сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв дээр зохион байгуулж байна.

Сургалтанд Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сайн дурын 40 гаруй иргэн хамрагдаж байгаа бөгөөд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд анхны болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэдлэг, чадвар эзэмших юм. 

Сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтаар 21 аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн нийт 350  гаруй иргэнийг бэлтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top