Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Төв, Зүүн аймгуудын зарим газраар явган шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос 5-10 м/vс, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор болон  Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи хойноос 7-12 м/с, явган шуурга шуурна. 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 11, 12-нд өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 18-23 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 06:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 06:37 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 12:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12:51 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 15:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:54 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт “Дугуй засвар”-ын газарт дугуй шатаж байна гэсэн дууудлагыг 2018.02.09-ний өдрийн 14:33 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн  16:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Мандал сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 16:46 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар  багт гал тогооны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 03:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 21 алба хаагч, 2 автомашинтай  03:34 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт тус сумын харъяат М /59 настай эрэгтэй/ 02.04-ний өдрийн 19:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 02.08-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 24 алба хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 28 хүн 3 автомашинтай тус сумын 5 дугаар багийн “Баянбулаг”, “Майнт” гэдэг газраар 02.08-ны өдрийн 10:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 02.09-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд дулааны шугамын худагт 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 14:47 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15:09 цагт очиж 15 минут ажиллаж нэр хаяг нь тодрох боломжгүй /хуучирч муудсан/ цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд дулааны шугамын худагт 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 02.09-ны өдрийн 10:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 11:10 цагт очиж 20 минут ажиллаж нэр, нас тодрох  боломжгүй /хуучирч муудсан/ цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Хүй долоо худаг” гэдэг газар Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 11 зорчигчтой, 5 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.09-ний өдрийн 14:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 15:01 цагт очиж, 4 цаг ажиллаж автомашиныг татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Ногоон довын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Ногоон довын даваа” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ 02.09-ний өдөр салхи 10-15 м/с хүрсний улмаас давааны авто зам цасанд дарагдаж 110 орчим зорчигч, 70 орчим  автомашин цасанд боогдсон тухай мэдээллийг 02.09-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Төв АЗЗА ХХК-ийн 1 автогредр, 1 ковш ажиллаж мөн өдрийн 22:02 цагт автомашиныг татан гаргаж замын цасыг цэвэрлэсэн бөгөөд Улсын Онцгой комиссын нарын бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллаад Дундговь аймаг-Улаанбаатарын чиглэлд зорчиж явж байх үедээ 20 автомашин, 60 иргэн цасанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top