Ахлах Т.Буянтогтох тахиа жилийн алдартнаар тодорлоо

Capture-1.jpg

МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөр эрхэлсэн ажилдаа амжилт гарган нийгмийн сайн сайхны төлөө энгүй үйлс бүтээж яваа эгэл баатруудыг алдаршуулж “Тахиа жилийн алдартанаар” тодруулж байна.

 Бусдад үлгэр дууриал үзүүлэн эгэл жирийн амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж яваа 12 хүнийг Тахиа жилийн алдартанаар тодруулсан бөгөөд Онцгой байдлын байгууллагыг төлөөлөн ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч Т.Буянтогтохыг онцолжээ.   

“Тахиа жилийн алдартан” баатарлаг үйлстэн, ахлагч Т.Буянтогтох уул уурхайн ангид 20 гаруй жил ажиллахдаа 380 гаруй хүний амь насыг аварсан бөгөөд 2017 онд гэхэд хамт олныхоо хамт уурхайн гүнээс  36 хүнийг эсэн мэнд гаргаж амьдрал бэлэглэсэн юм.

Онцгой байдлын байгууллагын эр зоригт аврагчдын төлөөлөл болж Тахиа жилийн алдартнаар тодорсон дэд ахлагч Т.Буянтогтохдоо ажлын амжилт хүсье.

 

scroll to top