Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Шинийн 2-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багт “Үйлчилгээний төв”-ийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 10:44 цагт хүлээн авч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 11:49 цагт хүрэлцэн очиж, 05 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багт граж шатаж байна  гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 09:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 09:50 цагт хүрэлцэн очиж,  25 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин шатаж байна  гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 12:38 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 12:50 цагт хүрэлцэн очиж, 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байшингийн дээвэр, эд хогшилын шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 13:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 11:49 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын “Сийрст”  багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:31 цагт хүрэлцэн очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.14-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 15:14 цагт хүрэлцэн очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,  дүүргийн АН-байрны баруун талд ТҮЦ шатаж байна гэсэн дуудлагыг 02.15-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 01:19 цагт хүрэлцэн очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Баянгол дүүргийн 7 дугаар хороонд хүүхэд угаалгын машинд гацчихлаа гэсэн  дуудлагыг 02.14-ний өдрийн 23:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 23:23 цагт хүрэлцэн очиж,10 минут ажиллаж Б /3 настай, эрэгтэй/ угаалгын машины сэгсрэгчинд хавчуулагдсан байсныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top