Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Увс, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 3 хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун, төв, зүүн, аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18, 21-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 19, 20-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 09:17 цагт очиж,  05 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 12:51 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13:01 цагт очиж, 10 минут ажиллаж, унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13:13 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 15:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15:32 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт Ииргэн Б-гийн эзэмшлийн “Верна” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар  ангийн 6 алба  хаагч, 1 автомашинтай 15:59 цагт очиж, 11 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 18:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 18:22 цагт очиж, 25 минут ажиллаж, унтраасан.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 20:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20:07 цагт очиж, 20 минут ажиллаж, унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.17-ны өдрийн 01:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 01:35 цагт очиж, 35 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ түлэгдэж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хурлын толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 11 км-т, Улаанбаатар хотоос 66 км-т/ авто замын зорчих хэсэгт Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн эзэмшлийн “Прусс-20” загварын суудлын автомашин, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-гийн эзэмшлийн “Сонота-6” загварын суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.16 өдрийн 11:50 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  13:44 цагт очиж, 44 минут ажиллаж, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харъяат иргэн У /28 настай, эмэгтэй/  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өсгөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт дулааны шугамын худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 14:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 15:01 цагт очиж, 10 минут ажиллаж, нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 10 дугаар гудамжинд иргэн М-ийн “Бонго” загварын ачааны автомашин уулын бэл рүү унаж, айлын гэр рүү унах гэж байна гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 15:46 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 16:14 цагт очиж, 26 минут ажиллаж, аюулгүй болгосон.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, УБТЗ-ын “Хонхор” өртөөний урд талд иргэн А-гийн эзэмшлийн “Прусс-20” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.16-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 22:09 цагт очиж, 15 минут ажиллаж, аюулгүй болгосон.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Шунхлай ШТС-ын хажууд дулааны шугамын худагт цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 02.16-ны өдрийн 23:43 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 23:54 цагт очиж, 10 минут ажиллаж, нэр нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top