Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

9X1A6361.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар өнөөдөр Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга,  дэд ерөнхийлөгч Б.Золжаргал нарыг хүлээн авч уулзлаа.

   Энэ үеэр Монгол Улсын уулын аврах ажиллагааны үндэсний тогтолцоо, уулчин аврагчдыг сургах, сургалтын тогтолцоог бий болгох замаар Олон улсын холбоодоос хүлээн зөвшөөрсөн сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн сургагч багш, уулын аврагч, дасгалжуулагчдыг бэлтгэх, мэргэжлийн уулчдын хамтарсан уулын аврах багийг байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай сургалт, бэлтгэлийн бааз байгуулах зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Мөн Онцгой байдлын ерөнхий газар 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр “Отгонтэнгэр”, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэр “Алтай таван богд” ууланд  баруун бүсийн хэмжээнд өндөр уулан дахь эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгууллахаар төлөвлөж байгаагаа уулзалтын төгсгөлд онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top