Гар бөмбөгийн тэмцээнд 170 гаруй алба хаагч оролцож байна

28458656_1943653402330185_549165406_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын байгууллагын офицер бие бүрэлдэхүүний дунд Гар бөмбөгийн тэмцээнийг “Аврагч” биеийн тамир, техник спортын хороонд  зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаад ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Алба хаагчдыг спортын арга хэмжээнд оролцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын 22 багийн 170 гаруй алба хаагч оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top