Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байна.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг боолон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, зарим газраарс14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28, 3 дугаар сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 28, 3 дугаар сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 28, 3-р сарын 3-нд нутгийн зүүн хагаст, 2-нд нутгийн баруун хэсгээр, хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15  градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 10:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 10:52 цагт хүрэлцэн очиж, 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сул-Улаан багийн “Сул-Улаан” гэдэг газар /сумын төвд/ Ховд голын халиа гүйж голын эрэг дагуу нутагладаг 8 айлын байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, 110 км зам туулж 19:49 цагт очиж орон нутгийн 45 иргэн, 5 автомашинтай ажиллаж 3 айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top