Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид тэргүүллээ

GJ1A7374.jpg

Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа.

 Тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 

Тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги 1-р байр, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги 2-р байр,  Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги 3-р байранд тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

 Нийслэлийн харьяа анги салбаруудын хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээн энэ жил Олон улсын иргэний хамгаалалтын өдөр болсноороо онцлог байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top