Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар, 9-нд зарим газраар 12-14 м/с, 8-нд Алтайн уулса  =ар 14-16 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 02:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 13 алба хаагч, 3 автомашинтай 4 км замыг туулан 02:18 цагт очиж, 04 цаг ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03:45 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 04:10 цагт очиж, 04 цаг ажиллаж, унтраасан. Нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20.5 км замыг туулан 04:50 цагт очиж, 02 цаг ажилласан.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 13:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 13:21 цагт очиж 15 минут ажиллаж, унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Эгийн голын эх” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 1 км-т/ “Ланд-200” загварын суудлын автомашин мөсөнд цөмөрсөн, дотор нь 1 цогцос байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 11:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 7 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 23 алба хаагч, 3 автомашинтай 07 цаг 40 минут ажиллаж, 12:50 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, 20:46 цагт “Ланд-200” загварын суудлын автомашиныг татан гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны  “Эгийн голын эх” гэдэг газар /тосгоноос баруун урд зүгт 1 км-т/ Мөрөн сумын харьяат иргэн Н-ийн эзэмшлийн “Ланд-80” загварын суудлын автомашины мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 11:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, орон нутгийн 7 хүн, нийт 20 алба хаагч, 3 автомашинтай 6 км замыг туулан 11:32 цагт очиж, 01 цаг 16 минут ажиллаж, автомашиныг татан гаргаж, иргэн Н-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top