“Нээлттэй хаалганы” өдөрлөг зохион байгуулав

9X1A9017

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Худалдан авах ажиллагааны газар, Стандартчлал хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газрууд “Нээлттэй хаалга” -ны өдөрлөгийг өнгөрсөн амралтын өдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Иргэд нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, шаардлагатай зүйлсээ асуух, зөвлөгөө авах боломж бүрдсэн юм.

Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын Холбоо зарлан мэдээллийн хэлтсийн  дарга, онцгой байдлын хурандаа Д.Ариундалайтай цөөн хором ярилцлаа.123456

-Онцгой байдлын албанд ашиглаж буй техник төхөөрөмжүүдээ дэлгэсэн байна. Бүрэн тоноглогдсон автомашины талаар сонирхуулахгүй юу?

-Өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгт Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас  хамгийн сүүлд нэвтрүүлсэн  зэвсэг, техник, тоног төхөөрөмж,  аврах ажиллагааны багаж хэрэгслүүдээ дэлгэж байна. Хөдөлгөөнт удирдлагын байр, хөдөлгөөнт холбооны зангилаагаа өнөөдөр нийтэд дэлгэн танилцуулж байна.

– ОБЕГ-аас өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж байгаа 11.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай зарлан мэдээллийн цогц системийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд ОБЕГ-ын төв дээр байрладаг удирдлагын төвийн системийн бүрэн ажиллагааг хэвийн хангахын тулд хөдөлгөөнт удирдлагын төв гэсэн хоёр төвтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Хөдөлгөөнт удирдлагын төв маань ОБЕГ-т байгаа удирдлагын төв ямар нэгэн байдлаар ажиллахгүй болсон тохиолдолд эндээс бүх удирдлагыг авч ажиллана. Үүний хүрээнд Улаанбаатар хотод байгаа гурван ФМ, 10 телевиз гээд нийт 60 дуут дохиоллын цамхагууддаа хөдөлгөөнт  удирдлагын байрнаасаа шууд зарлан мэдээллийг хүргэх боломжтой. Жишээ нь Чингис хааны талбай дээрээс зарлан мэдээллийг хүргэх боломжтойгоор тоноглогдсон. Нөгөө хөдөлгөөнт удирдлагын иж бүрэн тоноглогдсон “Ланд-200” автомашин маань гамшгийн аль ч голомтоос  сансарын холбоо, радио холбоо, интернэтийн сүлжээг үүсгэнэ. Энэ техник хэрэгсэл маань өөр дээрээсээ бүх цахилгаан тэжээл авах боломжтой. Ингэснээр дэд бүтэц, гар утас, интернэт тасарсан тохиолдолд шууд сансарын холбоогоор мэдээлэл түгээх боломж нээгдэж байгаа юм.

9X1A90229X1A90149X1A90279X1A8930

www.eagle.mn

 

scroll to top