Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын наадам-2018 ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлүүдээр зохион байгуулагдаж, хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр дүнгээ гаргалаа.
Энэ жилийн спортын наадамд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Замын Үүд Чөлөөт бүсийн нийт 12 багийн 150 гаруй тамирчин оролцож хурд хүчээ сорьлоо.
Ширээний теннисний эмэгтэй төрөлд 1 дүгээр байранд Стандарт хэмжил зүйн газрын тамирчин Д.Оюунчимэг, 2 дугаар байранд Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Ч.Мэндэлмаа, 3 дугаар байранд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тамирчин Ж.Сүглэгмаа нар шалгарсан бол эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Д.Баян-Эрдэнэ, 2 дугаар байранд Стандартчилал, хэмжил зүйн газрын тамирчин С.Соронзонболд, 3 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тамирчин Ш.Тэгвандан нар шалгарлаа.
Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд 1 дүгээр байранд Стандартчилал, хэмжил зүйн газар, 2 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 3 дугаар байранд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, эрэгтэй төрөлд 1 дүгээр байранд Онцгой байдлын ерөнхий газар, 2 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 3 дугаар байранд Стандартчилал, хэмжил зүйн газрын баг тамирчид шалгарлаа.
Шилдэг тоглогчоор: Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Х.Галсанжамц, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын тамирчин Г.Энхманлай нар шалгарав.
Сагсан бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд 1 дүгээр байрыг Замын үүд Чөлөөт бүс, 2 дугаар байрыг Онцгой байдлын ерөнхий газар, 3 дугаар байрыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баг тамирчид эзэлсэн бол уг тэмцээний эрэгтэй төрөлд 1 дүгээр байрыг Онцгой байдлын ерөнхий газар, 2 дугаар байрыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 3 дугаар байрыг Стандартчилал, хэмжил зүйн газрын баг тамирчид тус тус эзэллээ.
Шилдэг тоглогчоор Замын Үүд Чөлөөт бүсийн тамирчин В.Ганчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын тамирчин Н.Самдандовж нар шалгарлаа.
Энэ жилийн спортын наадмын нийлбэр дүнгээр, 12 оноотойгоор Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид шалгарч Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит Шилжин явах цомын эзэн боллоо.
Харин тэмцээний нийлбэр дүнгээр 2 дугаар байранд Стандартчилал, хэмжил зүйн газар, 3 дугаар байранд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын баг тамирчид шалгарсан юм.
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудыг манлайлан Шилжин явах цомын эзэд болсон баг тамирчиддаа Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Энэ жилийн спортын наадмыг ОБЕГ-ын Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны спорт зааланд зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагчаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ажилласан юм. Харин ирэх жилийн Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын наадмыг Онцгой байдлын ерөнхий газар зохион байгуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.