“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиерыг хүлээн авч уулзлаа

DSC8750.jpg

   ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Дорана Хавиерыг хүлээн авч уулзлаа.

  Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийг  амжилттай хэрэгжүүлсэн.

  Тус хөтөлбөр гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн байгууллага, иргэдийг сайн дурын журмаар татан оролцуулахаас гадна хоёр тал хамтран ажиллах эхлэл болсныг уулзалтын үеэр онцолсон байна.

 Тус хөтөлбөрөөс хойш “Баруун аймгуудын гамшгийн эрсдэлийг бууруулах”, “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван тууулах чадавхыг бэхжүүлэх” болон “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар“ төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгааг хоёр тал онцлон тэмдэглэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top