Сургалтанд цагдаагийн байгууллагын 20 гаруй алба хаагч хамрагдаж байна

28942891_1787027931355100_499789809_o.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг байцаагч нарт “Нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажиллах зохион байгуулалт ба олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд хоёрдахь өдрөө зохион байгуулж байна.

 Энэ удаагийн сургалтын онцлог нь цагдаагийн байгууллагаас гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрхэн хийх талаар бүсчилсэн буюу план зургийг шинээр боловсруулж, цагийн байдалд хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр онолын болон дадлага сургуулийг явуулж байгаа юм. 

 Нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүссэн үед хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын үүргийг хэрэгжүүлэх ур чадварыг олгох зорилготой тус сургалтанд Цагдаагийн байгууллагын нийт 25 алба  хаагч оролцож байна.

  Сургалтыг ОБЕГ-ын ГУСГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат “Онцгой байдлын байгууллагын гадаад улс оронтой хамтран ажилладаг талаарх танилцуулга”, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дүрмийн танилцуулга”, хэлтсийн мэргэжилтэн ахмад Г.Энхцолмон “Гамшгийн тухай ерөнхий ойлголт, ангилал, төрөл, зонхилон тохиолддог зарим аюулт үзэгдэл”, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Амгалан “Цагдаагийн байгууллагын гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт” зэрэг сэдвийн хүрээнд хичээл сургалтыг явуулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top