НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Ази, Номхон далайн бүсийн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нь: Гамшигт тэсвэртэй хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог сайжруулах нь” сэдэвт бүсийн бага хуралд Монгол Улсаас ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар оролцож байна.
Вьетнам улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдаж буй тус хуралдаан маргааш буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох болон хөдөө аж ахуйн салбарын гамшгийн аюулыг бууруулах нь” сэдвээр үргэлжилнэ.
Тус сэдвийн хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг даргалах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.