Зэвсэгт хүчний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын холбооны тэргүүн, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнууллаа.
Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.
Бэлтгэл комиссар Д.Хишигбаатар нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан дөрөв дэх гавьяат юм.
Шинэхэн гавьяатдаа ОБЕГ-ын дарга, даргын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.