Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Халхын голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 24-нд Алтайн салбар уулсаар, 25, 26-нд зарим газраар 14-16 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт хашаанд хураасан өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 14:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 14:34 цагт очиж 49 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд гэр, 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 15:00 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 15:10 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22  дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 19:07 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны  2 дугаар байранд цахилгаан шат гацсан тухай  дуудлагыг 03.21-ний өдрийн 17:39 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км зам туулан 18:05 цагт очиход иргэд өөрсдөө гарсан байсан тул толгой нь өвдсөн 6 иргэнийг ГССҮТ-д хүргэж өгсөн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн С, иргэн Н нарын хашаанд  шар усны үер орж, гэр байшин усанд автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 26 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 54 дугаар ангийн 9 алба хаагч, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 83 хүн, нийт 123 хүн, 23 автомашинтайгаар ажиллаж 12 иргэн, 7 өрхийн эд хогшлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шар усны үерийн голидролыг өөрчлөх, 800 тн шороо зөөвөрлөн далан байгуулах ажлыг хийсэн. 03.21-ний өдрийн байдлаар тус багийн 1-6 дугаар гудамжны 114 айл өрхийн гэр, хашаанд үзлэг хийж, 18 айл өрхийн хашаанд ариутгал халдваргүйтгэл хийсэн бөгөөд 450 метр шороон далан босгосон.

Дундговь аймгийн Дэрэн сумын Сант багт 4 ханатай гэр 03.21-ний өдрийн 11:20 цагт шатсан. Орон нутгийн 19 иргэн, 2 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top