Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад хэсгээр баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв:  24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 24-нд Алтайн салбар уулсаар, 25, 26-нд нутгийн баруун хагаст, 27-нд зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур 24 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө   4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор шинээр баригдаж байгаа барилгын хамгаалалтын тор шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 11:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 1 км замыг туулан 11:49 цагт хүрэлцэн очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийннутаг дэвсгэрт зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны  өдрийн 14:44  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 2 км зам туулан 14:46 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс иргэн Ц /45 настай, эмэгтэй/-г гаргасан.

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 17:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51дүгээр ангийн 5 алба хаагч, 2 автомашинтайгаар 2 км зам туулан 17:05 цагт очиж, 45 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт түлшний амбаар шатаж байна гэсэн  дуудлагыг 03.22-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтайгаар 7 км зам туулан 17:52 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүн багийн “Гүн жалгын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 67 км-т, засмал зам дагуу төмөр замын 16 дугаар зөрлөгөөс хойд зүгт 17 км-т/ иргэн Ө-гийн эзэмшлийн “Норд Бэнз” загварын автомашины ачаанаас гал гараад хойд чиглэлд явж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 23:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, Аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 135 км замыг туулан 00:22 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын давааны хойд жалганд иргэн Э-гийн эзэмшлийн “Ниссан патрол” завгарын автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 5 км замыг туулан 17:07 цагт хүрэлцэн очиж,01 цаг 25 минут ажиллаж 1,5 метр гүн жалганаас татан гаргасан.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн С, иргэн Н нарын хашаанд  шар усны үер орж, гэр байшин усанд автсан тухай дуудлагыг 03.20-ны өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 22  дугаар ангийн 26 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 54  дугаар ангийн 9 алба хаагч, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 83 хүн, нийт 123 хүн, 23 автомашинтайгаар ажиллаж 12 иргэн, 7 өрхийн эд хогшлийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, шар усны үерийн голидролыг өөрчлөх, 800 тн шороо зөөвөрлөн далан байгуулах ажлыг хийсэн. 03.22-ны өдөр аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Эрүүл мэндийн газрын 13 ажилтан, НААҮГ-ын 14 ажилтан, нийт 48 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр 145 айл өрхийн жорлонд ариутгал халдаргүйтгэл хийж, 5 айлын хашаанд хуримтлагдсан усыг соруулсан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт гал гарч байна гэсэн дуудлагыг 03:23-ны өдрийн 02:19 цагт хүлээн авч Улаанбаатар төмөр замын цэрэгжсэн хамгаалалттай Онцгой байдлын албаны 5 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж унтраасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top