Сургагч багш нар бэлтгэгдэж байна

03-26-8.jpg

ОБЕГ, МУЗН, Дэлхийн Зөн ОУБ хамтран боловсруулсан “Бэлэн бай” сургалтын багцаар 21 аймагт “Сургагч багш” нарыг бэлтгэх сургалт явагдаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр ЖАЙКА ОУБ-н “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Завхан аймагт  иргэд, олон нийтэд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг чадвар олгох ‘’Бэлэн бай’’, “ХЭН Ч , ХЭЗЭЭ Ч , ХААНА Ч БЭЛЭН” сургалтын сайн дурын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтанд Засаг даргын 2018 оны А/105 дугаар захирамжаар сургагч багшаар томилогдсон төрийн болон төрийн бус байгуулага, оюутан сурагчдын төлөөлөл болсон 30 иргэн хамрагдсан юм.

Энэхүү “ХЭН Ч , ХЭЗЭЭ Ч , ХААНА Ч БЭЛЭН” гамшгаас хамгаалах бухиа тэмцээн нь гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадварт суралцах, танхимын сургалтаар авсан онолын мэдлэгийг хөгжөөнт тэмцээн, биеэр мэдрэх дадлагаар баталгаажуулах, гарын доорх материал ашиглан хэрэгцээт зүйлийг хийж сурах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх аргад оролцогчдыг сургах үндсэн зорилттой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top