Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймагт нойтон цас орсон, төвийн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 метр. Дархадын хотгороор 0-5 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус,  бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд Алтай, Хангайн уулсаар, 30-нд зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсэг, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд нутгийн баруун хагаст, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар  16-18 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 4 дүгээр сарын 01-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн “Ар шивэртийн дээд мухар” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 18 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 01:00 цагт хүлээн авч Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 13 алба хаагч, 2 автомашинтай 30 км замыг туулан 02:20 цагт очиж, 5 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 10:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 11:03 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Баян даваа” хэсэгт иргэн М-ийн эзэмшлийн “Соната-3” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 16:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км  замыг туулан 16:49 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 18:29 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Төгөл гурван дэрс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 20 алба хаагч, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайгаас 10 ажилчин, нийт 84 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 03.27-ны 19:30 цагт түймрийг бүрэн унтрааж, 4 дүгээр багийн малчинд хүлээлгэн өгөв.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн “Замтын энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 29 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 45  хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.27-ны өдрийн 18:45 цагт түймрийг цурамд оруулж, 03.28-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баян-Овоо багийн “Баян-Овоо” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 3 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 132 иргэн, нийт 156  хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.27-ны өдрийн 22:50 цагт түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 60 км урт, 34 км өргөн талбай өртсөн.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэрийн багийн “Жадан хөшөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 10 алба хаагч, орон нутгийн 11 иргэн, нийт 21  хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.27-ны өдрийн 17:00 цагт түймрийг бүрэн унтрааж, Нөмрөг дархан цаазат газрын байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт урьдчилсан байдлаар 8 км урт, 1 км өргөн талбай өртсөн.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 42  хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 03.27-ны өдрийн 21:20 цагт түймрийг цурамд оруулж, 03.28-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 35 км урт, 8 км өргөн талбай өртсөн.

4.Үйлдвэрлэлийн осол:

Ахуйн осол, гэмтэл: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан шат гацсаны улмаас 2 хүн удаан хугацаагаар саатсан тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 12:23 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км замыг туулан 12:43 цагт очиж, тус байрны 2 дугаар давхраас 3 дугаар давхрын хооронд гацсан цахилгаан шатанд иргэн О /52 настай, эмэгтэй/, Е /7 настай, эмэгтэй/ нар байсныг гаргаж аюулгүй болгосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top