Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай Баянхонгор, Завхан аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с, Алтайн уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно, салхи зүүн өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  4 дүгээр сарын 01-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 2-нд зүүн болон говийн аймгуудын нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгаар  хур тунадас, нойтон цас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 4 дүгээр сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 2, 3-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд нийтийн тээврийн автобусны хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 17:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 17:48 цагт очиж 10 ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Тэрэлжийн-Ам”-нд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 13:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 13:21 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 13:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 13:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 15:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 15:13 цагт очиж 13 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 15:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 15:24 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 19:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 11 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 20:05 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт иргэн М-ийн эзэмшлийн “Нордбенз” загварын ачааны автмашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 23:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 23:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 00:57 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 01:07 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

scroll to top