Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Орхон аймгийн нутгаар бага зэргийн хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг,  Дарьгангын тал нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор  11-16 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

 Улаанбаатар хотод:Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст 15-17 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 4-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхын голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

                                                                                   2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 3-р багт “УАЗ Фургон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 15:32 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн “Задгайд“ гэдэг газар Иргэн Ж-ийн хашаанд хураалттай 100 боодол өвс, мод шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 18:16 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 18:18 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархан багийн 5 дугаар гудамжны иргэн А-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.02-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 19:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны “Хайрхан“-ы 9 дүгээр гудамжны иргэн А, А нарын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.03-ны өдрийн 03:00 цагт  хүлээн авч,  тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 03:12 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

 

   3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Түнэл сумын  Бийж багийн “Доод тэгш булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/  Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 16:10 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 45 иргэн, 1 автомашин, 5 мотоцикльтой унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын  Шинэбулаг багийн “Яргайт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.31-ний өдрийн 17:00 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36  хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 04.02-ны өдрийн 10:10 цагт унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:Өмнөговь аймаг, Даланзадгад 4 дүгээр багийн “Дунд сайхан”-ы 1 дүгээр гудамжны иргэн Г-ийн охин Э/14 настай, эмэгтэй/ 04.02-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 19:28 цагт  хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 2 автомашин, тус аймаг дах Цагдаагийн газрын 63 алба хаагч, 21 автомашинтай,  сумын Засаг даргын Тамгын газрын 12 ажилтан, 5 автомашин, орон нутгийн 60 иргэн, 20 автомашин, нийт 151 хүн, 49 техник хэрэгсэлтэйгээр мөн өдрийн 20:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Онцгой байдлын ерөнхий газар 

scroll to top