Ази, Номхон далайн орнуудын Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Тайланд улсад болж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин оролцож байгаа юм. Тэдний нэг нь нийслэлийн Онцгой байдлын газрын харъяа Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Л.Будсүрэн. Тэрбээр Онгоцны шүхрийн спортын III зэрэг, мөн зааварлагч Парамоторын II зэрэгтэй, уулын шүхрийн спортын 2014, 2015, 2017 оны улсын аварга тамирчин юм.