1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт хашаанд хураалттай хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 08:23 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 15:58 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3,5 км зам туулан 16:36 цагт очиж 44 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Н-ийн эзэмшлийн “Сонота-5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 18:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 18:31 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт Олон улсын худалдааны төвийн хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 19:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 19:46 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ашигладаггүй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 20:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 21:00 цагт очиж 21 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 01:07 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 01:17 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 10 дугаар хороонд иргэн А-гийн 4 ханатай гэр, иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 01:10 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 01:18 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Улаан-Асга багийн “Модтын өргөн шанааны-Их” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ ойн түймэр гарсан байж болзошгүй тухай мэдээллийг 04.07-ны өдрийн 19:40 цагт хүлээн авч орон нутгийн 37 иргэн, 2 автомашинтай ажиллаж 04.08-ны өдрийн 12:50 цагт цурманд оруулсан тухай мэдээллийг Тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР