Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал:  8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 9-нд  ихэнх нутгаар,10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 8,10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с, 9-нд ихэнх нутгаар,11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

2.Объектын түймэр:

Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хичээлийн А байрны 3 дугаар давхарт номын сангийн өрөөнд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 00:26 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 00:32 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 12:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 13:05 цагт  очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 19:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 19:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 14:30 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12.5 км зам туулан 14:30 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байшин, амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 19:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 19:41 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Цанын бааз чиглэлийн авто замын зорчих хэсэгт иргэн А-гийн эзэмшлийн “Тоёото Хино” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 21:05 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 43.5 км зам туулан 21:48 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумын хилийн зааг “Халхан гол” гэдэг газарт /Цагаан-Үүр сумаас баруун зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан  тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 16:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Цагаан-Үүр сумын 34 иргэн, Чандмань-Өндөр сумын 21 иргэн, нийт 67 хүн, 5 техник хэрэгсэл, 17 морьтой ажиллаж 04.05-ны өдрийн 17:45 цагт цурманд оруулсан. 04.06-ны өдрийн 17:50 цагт унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Түвшинширээ, Халзан, Эрдэнэцагаан сумын малчид малдаа явах, гэрээсээ гараад сураггүй алга болсон 5 дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 44 хүн, 12 автомашинтайгаар 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна. 04.06-ны өдөр дээрх иргэдийг эсэн мэнд олсон.

Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багт иргэн Н-ийн хүү Э / 11 настай, эрэгтэй/ 04.06-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ гарч яваад одоо болтол байхгүй байгаа тухай дуудлагыг 04.07-ны өдрийн 01:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 5 алба хаагч, 1 автомашинтай, Булган аймаг дахь Цагдаагийн газрын 4 алба хаагч, 1 автомашинтай, ар гэрийн 1 хүн эрэн хайх ажиллагааг 04.07-ны өдрийн 01:50 цагаас эхлэн зохион байгуулж байна.

Бусад: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Өрхтийн-Ам” гэдэг газар  /тосгоны төвөөс баруун хойд зүгт 25 км/ Өрхтийн агуйд 2 хүн орсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 04.06-ны өдрийн 21:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай ажиллаж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн С /26 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж  тосгоны төвд хүргэж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Үйл ажиллагааны талаар: Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган багийн нутаг /сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ 04.04-ний өдөр хүчтэй цасан болон шороон шуурга шуурсаны улмаас 27 өрхийн хоттой мал цасанд дарагдсан тухай дуудлагыг 04.05-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 42 хүн, нийт 52 хүн, 6 автомашинтайгаар ажиллаж 04.06-ны өдрийн 21:00 цагийн байдлаар 1064 толгой мал цасанд дарагдаж хорогдсоныг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top