Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дулааны улирлын хувцсанд шилжүүлэх ОБЕГ-ын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/126 дугаар тушаал батлагдлаа.
Дулааны улирлын хувцсанд шилжихтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцасны нэгдсэн үзлэгийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Аврах тусгай анги дээр зохион байгуулна.
Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд 2018 оны 04 дүгээр сард багтаан шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг орон нутгийн газар, хэлтэс, анги байгуулагын дарга, захирагч нарт даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ