Онцгой байдлын байгууллагын бүтцийн нэгжүүдийн харилцан ажиллагааг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн үед гэнэтийн ослын удирдлагын системийн хүрээнд ажиллах боломжийг судлах, бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшигтай тэмцэх удирдлагын баримт бичгийг тодотгох, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журмыг хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулагдаж буй туршилт, шинжилгээний команд штабын сургуулийг хээрийн нөхцөлд зохион байгууллаа.
Энэ хүрээнд хээрийн нөхцөлд бие бүрэлдэхүүнийг газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах боломжийг тодотгох, алба хаагчдын хувийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилгоор үүргэвчний үзлэгийг зохион байгуулсан юм.
“Болзошгүй газар хөдлөлтийн үеийн Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжүүдийн удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй тус сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн хамрагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.