Дулааны улирлын хувцсанд шилжлээ

GJ1A1778.jpg

ОБЕГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн А/126 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Аврах тусгай анги, Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн салбарууд, “Жаргалант“ давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын албан хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.

   Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги дээр хувцасны үзлэгийг зохион байгуулж, тангараг давтсан юм. 

   Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын хувьд бүс нутгийн онцлогт тохируулан дулааны улирлын хувцсанд 2018 оны 04 дүгээр сард багтаан шилжүүлж, хувцасны үзлэгийг зохион байгуулахыг орон нутгийн бүсийн төвийн дарга нарт даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top