Цасан шуурганы үеэр хол, ойрын замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Shuurga_9-204346-1811156376.jpeg

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2018.04.13/ Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч байгаа тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулахыг зөвлөж байна.

Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан шийдвэр, заавар зөвлөмжийг дагахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top