Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 16,17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Салхи 16, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

2.Объектын түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Гашуун сухайтын замын 29” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 36 км-т/ “XMC” ХХК-ийн байшин, 2 гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 07:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 36 км замыг туулан 08:45 цагт очиж, 31 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сансарын задгайд иргэн Н-ийн эзэмшлийн хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 20:02 цагт хүлээн авч тус аймгийн  Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 30 км замыг туулан 20:30 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.13-ны 02:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 12 алба хаагч,  2 автомашинтай 02:58 цагт очиж, 02 цаг 45 минут ажиллаж, унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд орон сууцны дээвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 04.13-ны өдрийн 08:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 08:59 цагт очиж, тус байрны дээвэр, 10 тоот, 11 тоотодын байр шатаж байсныг 02 цаг 10 минут ажиллаж, унтраасан. Нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашин, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашин, нийт 24 алба хаагч,  6 алба хаагч ажилласан. Уг гал түймэрт иргэн Н /30 настай, эрэгтэй/ угаартсан байсныг аварч, ЯТТТ-д хүлээлгэн өгсөн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт иргэн С /74 настай, эрэгтэй/ 04.12-ны өдрийн 13:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4  алба хаагч 04:13-ны өдрийн 12:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:35 цагт тус сумын 9 дүгээр багийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талаас /300 м-т/ цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top