Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун  өмнөөс 5-10 м/с, 16-18 градус дулаан байна.

Төлөв байдал: 16, 17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 16, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18, 19-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Объектын түймэр:

 

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн байшин шатаж байна гэсэн  дуудлагыг 04.14-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 10:43 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 17:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 17:42 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 18:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 18:15 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мааньт багийн “Нарт хайрхан” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 32 км-т/ 04.14-ний өдрийн 08:31 цагт /Ө-45074/00//, У-103097/00/// 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Товгор багийн “Дээд гүн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/  04.15-ны өдрийн 02:42 цагт /Ө-45067/00//, У-98089/00/// 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогчоос тодруулахад тухай газар айл нутагладаг бөгөөд иргдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд иргэн Т-гийн хүү Ц /16 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-нь 04.02-ны өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.14-ны өдрийн 11:20 цагт хүлээн авч НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорол, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нараар ахлуулсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 66 алба хаагч, 5 автомашинтай, ЦЕГ-ын эрүүгийн Цагдаагийн газрын эрэн сурвалжлах албаны 9 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах албаны  2 алба хаагч, Хан-уул дүүрэг дэх Цагаагийн 1, 2 дугаар хэлтсийн 100 алба хаагч, 20 автомашинтай Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллоос, Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Айц”-ын даваа, “Салхитын хөндий” чиглэлд 25 км-т, мөн Төв аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 2 автомашинтай Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Өндөр дов” гэдэг газраас Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ХААН” банкны амралтын газар хүртэл 23 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг, “Зүүн гол-Хоёр мэлхийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ тус сумын харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/ 04.13-ны өдрийн 05:00 цагт Хэрлэн сум явна гэж явганаар гараад  сураггүй болсон тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 18:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 04.14-ний өдрийн 10:30 цагт Жаргалант багийн “Мэлхийт” гэдэг газар иргэн Х-гийн гэрээс эсэн мэнд олсон.

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн “Гацаат” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ тус багийн харьяат иргэн Б /26 настай эрэгтэй/ нь 04.08-ны өдрийн  22:00 цагт гэрээсээ мотоцикльтэй гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 09:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж 18:40 цагт гэрээс нь зүүн зүгт 2 км “Халзангийн тохой” гэдэг газраас Орхон голын уснаас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

5.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баясгалант  багт иргэн З /21 настай, эрэгтэй/ 04.12-ны өдрийн 21:00 цагт  гэрээсээ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч орон нутгийн 9 иргэн, 3 автомашинтайгаар мөн өдрийн 16:00 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байх явцад 04.14-ний өдрийн 12:17 цагт иргэн З /21 настай, эрэгтэй/ өөрөө гэртээ эсэн мэнд ирсэн тул эрэн хайх ажиллагаа зогсоосон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Мандал багийн “Уулын-Өвөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 7 км-т / иргэн Г-гийн 5 ханатай гэр 04.14-ний өдрийн 16:35 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top