ХЯЗГААРЛАГДМАЛ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2018 оны 04 дугаар сарын 13 -ны өдөр.

Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын нэр: “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д оролцох зочдыг байрлуулах буудалын өрөө, хурал, уулзалт зохион байгуулах байрыг сонгон шалгаруулах.

Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын дугаар: ОБЕГ-AMCDRR-2018

 

            Онцгой байдлын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос 2018 оны 07 дугаар сарын 3-ны өдрөөс 6-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-д оролцох зочдыг байрлуулах буудлын өрөө, хурал, уулзалт зохион байгуулах байрны сонгон шалгаруулалтад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцтай байна. Үүнд:

            1-р багц: Зочдыг байрлуулах буудлын өрөө.

            2-р багц: Нэгдсэн хурал, уулзалт зохион байгуулах танхим, нарийн бичгийн дарга нарын өрөө.

            3-р багц: Салбар хуралдаан, техникийн зөвлөгөөн зохион байгуулах танхим, нарийн бичгийн дарга нарын өрөө.

            Хязгаарлагдмал тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 /гучин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ.

            Хязгаарлагдмал тендерийн баримт бичгийн үнийг Онцгой байдлын ерөнхий газрын 900031001 тооот дансанд тушаана.

            Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байцуулан тендерийг 2018 оны 05 дугаар сарын 01 -ний өдрийн 11 цаг 00 минутад нээнэ. Тендерт гадаадын хуулийн этгээд оролцох эрхгүй.

            Сонирхсон хуулийн этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доор хаягаар авч болно.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж, Онцгой байдлын ерөнхий газар 1 давхар, 104б тоот өрөө.

Утас:51-262307, 99103259

scroll to top