Дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалт эхэллээ

IMG_8835.jpg

  Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/136 дугаар тушаалаар зохион байгуулж буй Зүүн бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалт өнөөдөр Дорнод аймгийн Онцгой байдлын газарт эхэллээ. Сургалтанд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 45 алба хаагч оролцож байна.
Нээлтийн үйл ажиллагаанд ОБЕГ-ын ГШУГ-ын Холбоо, зарлан мэдээллийн хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Энхболд, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Гантөмөр нар оролцож, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.  

Гамшгийн үеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах танхимын болон хээрийн дадлага сургуулийг явуулахаас гадна холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэд техник, технологийн мэдлэг олгох зорилготой тус сургалт 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

scroll to top