1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, говийн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим, 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон говийн аймгуудын зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурга. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 13:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.5 км замыг туулан 13:27 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 16:59 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 11 км замыг туулан 17:15 цагт очиж, 35 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт байрны зоорийн давхарт эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 19:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 3 км замыг туулан 20:00 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 20:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 4.0 км замыг туулан 20:56 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд 2 метр орчим урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 21:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км замыг туулан 21:22 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Горхины-Эх, Ухантын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 20:13 цагт хүлээн авч 04.20-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, 3 автомашин, Орхон-Уул аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Эрдэнэбулган сумын 76 иргэн, 6 автомашин, 8 мотоцикль, 22 морьтой, Цагаан-Үүр сумын 40 иргэн, 3 автомашин, 13 морьтой, нийт 180 хүн, 14 автомашин, 8 мотоцикль, 35 морьтой ажиллаж, 04.20-ны өдрийн 15:41 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт ойролцоогоор 5800 га талбай өртсөн.
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Авдрант” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 20 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 04.20-ны өдрийн 00:35 цагт цурманд оруулж, 04.21-ний өдрийн 00:10 цагт бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Түймэрт ойролцоогоор 25 км урт, 5 км өргөн талбай өртсөн.
4.Цацраг, химийн бодисын осол:
Мөнгөн усны осол: Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багт /сумын төв, аймгийн төвөөс хойд зүгт 35 км-т/ тус сумын Цаг уурын харуулын агаар, хөрсний температур хэмжигч 5 ширхэг термометр багаж хагарч бага зэргийн мөнгөн ус асгарсан байх магадлалтай байна гэсэн дуудлагыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч 04.20-ны өдрийн 22:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 3 алба хаагч, Ус цаг уур орчин шинжилгээний албаны 3 ажилтан, нийт 12 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллахад тус сумын Цаг уурын харуулын 7 ширхэг термометр багаж хулгайд алдагдаж, цагдаагийн алба хаагч сэжигтнийг илрүүлэн баривчлах явцад 1 ширхэг багаж бүтэн, 3 ширхэг багаж нь хагарсан байдалтай олдсон байна. Дээрх багажнууд хагарсан гэх газарт ямар нэгэн мөнгөн ус асгарсан ул мөргүй, дээж авах боломжгүй тул ойр орчмын 100 м2 газрыг 24 хувийн агууламжтай маргенцын уусмалаар ариутгасан, хагарсан багажнуудыг битүүмжлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн, үргэлжлүүлэн шалгаж байна.
5.Үйлдвэрлэлийн осол:
Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Ноёд” гэдэг /сумын төвөөс хойд зүгт 22 км-т/ алтны бичил уурхайд 2 иргэн 04.20-ны өдрийн 11:30 цагт шороонд дарагдсан тухай дуудлагыг иргэн М тус сум дахь Онцгой байдлын хэлтэст 2018.04.20-ны өдрийн 12:08 цагт өөрийн биеэр ирж мэдэгдсэн. Тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 ангийн 11 алба хаагч, 2 автомашин, 1 мотоцикольтой ажиллаж, нурал үүсэх үед бичил уурхайн цооногт 3 хүн байсан ба иргэн Б /26 настай, эрэгтэй/ өөрөө эсэн мэнд гарч ирсэн ба шороонд дарагдаж нас барсан иргэн Б /40 настай, эрэгтэй/-н цогцсыг 15:20 цагт, А /45 настай, эрэгтэй/-н цогцсыг 16:34 цагт тус тус гаргаж, Прокурор болон цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
6.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэрэлж” голын гарамд иргэн Б-гийн эзэмшлийн “Киа Хино” загварын суудлын автомашин голын усанд суусан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 07:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 08:40 цагт очиж, усанд суусан автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР