“Улаанбаатарын тунхаглал“ баримт бичгийн талаар хэлэлцэв

DSC2175.jpg

  Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” нь ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын сүүлийн бэлтгэл хуралдаан болж байгаагаараа онцлог юм.

Ирэх 7-р сард зохион байгуулагдах Азийн бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар Монгол Улсын Засгийн газраас танилцуулаа.

  Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлсэнээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” сэдвийн дор зохион байгуулах юм. 

Өнөөдрийн хурлын төгсгөлд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлаас батлагдан гарах баримт бичгүүдийн нэг болох “Улаанбаатарын тунхаглал“ баримт бичигт оруулах саналын талаар хуралдаанд оролцогчид саналаа солилцлоо.  Азийн түншлэлийн хуралдаан маргааш буюу 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Туушин зочид буудалд үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

 

scroll to top