Харилцан ойлголцлын санамж бичгийн талаар санал солилцлоо

DSC2721.jpg

   Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаан” үргэлжилж байна.

 Хурлын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг БНСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын хорооны шинжлэх ухаан технологийн газрын дарга Нам Чол Гван, гадаад харилцааны мэргэжилтэн Ким Кван Хиок нарыг хүлээн авч уулзлаа. 

  Уулзалтын эхэнд  ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар нар тус улсын гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн урилгаар 2018 оны 03 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хорооны дарга ноён Кан Ил Сонтой Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хороо хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсныг онцлон тэмдэглэлээ.

 Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд байгалийн болон техникийн гаралтай гамшгийн менежментийн салбарт хэрэглэгдэж буй тэргүүн туршлагыг солилцох, талуудын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, харилцан зөвлөмж, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

scroll to top