“Ослын удирдлагын систем”-ийн дагуу ажиллаж байна

31421598_2221526651191595_5014208540932308992_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус сургуулийн хүрээнд өнөөдөр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн  удирдах бүрэлдэхүүнийг  хээрийн удирдлагын штабт шилжүүлэн байршууллаа.“Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гэнэтийн ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн болон мал, амьтны гоц халдварт өвчин, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн гэсэн цагийн байдлын өгөгдлийн дагуу удирдах бүрэлдэхүүн бүлгээр ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн команд штабын сургууль “Ослын үеийн удирдлагын систем”-ийн дагуу явагдаж байгаагаараа онцлогтой.

“Хээрийн сургалтын талбай”-д эхэлсэн хээрийн удирдлагын штабын сургуулийн дараа удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилго бүхий сэтгэлзүйн сорил явагдах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top