Гамшгаас хамгаалах команд штабын сургууль “Онц” үнэлгээтэй дүгнэгдлээ

9X1A0882.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт 2018 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургууль Удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө.

Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд,  идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг “Онц” үнэлгээтэй дүгнэлээ.

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Ганбямба Гамшгаас хамгаалах команд штабын сургалт ихээн үр өгөөжтэй, удирдах бүрэлдэхүүнд олон зүйлийг ойлгуулсан сайн сургалт болсныг онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

scroll to top