Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.
Хамтарсан ажлын хэсэг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн эзэмшлийн барилга байгууламж, үндсэн болон туслах тоноглол, тоног төхөөрөмж, шугам сүлжээний ашиглалт, аюулгүй байдлыг шалгахаас гадна “Эрчим хүчний тухай”, “Барилгын тухай”, “Галын аюулгүй байдлын тухай” хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх юм.
Хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах зорилготой тус шалгалт 2018 оны 05 дугаар сарын 04-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.