Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах нь” төслийн хүрээнд Аврах тусгай ангийн байрлалд байгуулах “Хот дотор эрэн хайх, аврах багийг бэлтгэх сургалтын байгууламж”-д ажиллах сургагч багш, зааварлагч нарыг сонгон шалгаруулах ажлыг 2018 оны 05 дугаар сарын 04-20-ны өдрүүдэд зохион байгуулах тул нийслэл хүрээний Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч нарыг оролцохыг урьж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, төслийн удирдах зөвлөлийн дарга, бригадын генерал Г.Ариунбуяны баталсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Сонгон шалгаруулалтад оролцох алба хаагчдад тавигдах ерөнхий шаардлагыг хангасан алба хаагчид хамрагдана.
Сонгон шалгаруулах удирдамжийг хавсаргав. Удирдамж татах
Сонгон шалгаруулалтын талаар Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэс 262510 утсаар тодруулна уу.
АЖЛЫН ХЭСЭГ