Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгууллаа

31602842_572278366499360_4968879606414180352_n.jpg

      Нийслэлийн Аврах анги 105-ийн бие бүрэлдэхүүн “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг ОБЕГ-ын  харьяа Аврах тусгай ангийн сургалтын хотхонд зохион байгууллаа. 

   Дадлага сургуульд нийслэлийн Аврах ангийн 40 алба хаагч оролцсон бөгөөд бие бүрэлдэхүүнийг дөрвөн  бүлэгт хувааж “Нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах ажиллагааны үндэс, нүдээр харж ажиглах, сонсох, дуу чимээгээр, тусгай багаж ашиглан эрэн  хайх арга”, “Нурангид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжүүлэх, нэрвэгдэгсдийг нурангийн дээрээс, доороос, хонгилоос гаргах ажиллагаа”, “Цацраг идэвхт бохирдолтын үед эрэн хайх, аврах ажиллагаа”, “Химийн ослын голомтод нэрвэгдэгсдийг эрэн хайх, газар орныг хоргүйжүүлж, саармагжуулах ажиллагаа”, “Өндрөөс аврах ажиллагаа зохион байгуулах, хийн дэр ажиллуулах, хураах, өндрөөс канад татаж нэрвэгдэгчийг буулгах, аврах хоолой ашиглах”, “Нэрвэгдэгсдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх” зэрэг сэдвээр дадлага сургуулийг зохион байгуулсан юм. 

 Дадлага сургуулийн үйл ажиллагаатай нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцаж, нийт алба хаагчдад ангийн бэлтгэл бэлэн байдал ханган, эрэн хайх аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулах, сахилга хариуцлагаа дээшлүүлэх чиглэлээр үүрэг өгсөн.

Газар орон дээр бодит байдалд тулгуурлан дадлага олгох, ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, шинээр томилогдсон алба хаагчдад аврах ажиллагааны мэдлэг олгох ач холбогдолтой дадлага сургууль боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

na3na4na5na6na8

scroll to top