Ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай байна

z4vvei1m.jpg

  Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 05 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай байна.

 Мөн 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах төлөв гарчээ.

Иймд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Онцгой байдлын ерөнхий газар

scroll to top