Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар 14-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар бага зэргийн салхитай байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун, Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 9-14 м/с, зүүн болон говийн аймгуудын нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар   8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Өчигдөрөөс сэрүүсч 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 5-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Объектын түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 13:22 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:30 цагт очиж, 4 ханатай 2 ширхэг гэр хайрагдаж, 2 амбаар бүрэн шатаж байсныг 46 минут ажиллаж, унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 15:12 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:20 цагт очиж, 10х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн мансардны хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж, унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 16:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч,  1 автомашинтай 6 км замыг туулан 16:16 цагт очиж, 8х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:12 цаг ажиллаж, унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатарын Корпус багт иргэн Г-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагагыг 05.03-ны өдрийн 17:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 18:02 цагт очиж, 12 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн 5 дугаар хэсгийн “Манартаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагагыг 05.03-ны өдрийн 18:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч 2 автомашинтай 35 км замыг туулан 19:20 цагт очиж, 10х7 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууцны хамт шатаж байсныг 04:40 цаг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд хүнсний дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 19:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлстийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 0,5 км замыг туулан 19:11 цагт очиж,  хураалттай бараа шатаж байсныг 30 минут ажиллаж, унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг  туулан 19:53 цагт очиж, 30 минут ажиллаж, унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.03-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 20:07 цагт очиж,  35 минут ажиллаж, унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top