Онцгой байдлын ерөнхий газраас Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах нь” төслийн хүрээнд Аврах тусгай ангийн байрлалд байгуулах “Хот дотор эрэн хайх, аврах багийг бэлтгэх сургалтын байгууламж”-д ажиллах сургагч багш, зааварлагчдыг сонгон шалгаруулах гэж байна.
Сургагч багш, зааварлагч нарын сонгон шалгаруулалтанд нийслэл хүрээний Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч нар оролцох боломжтой бөгөөд бүртгэл 2018 оны 05 дугаар сарын 04-20-ны өдрүүдэд явагдах юм.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн 262510 утсаар тодруулах боломжтой.
Сонгон шалгаруулах удирдамжийг хавсаргав. Хот дотор эрэн хайх, аврах удирдамж
Онцгой байдлын ерөнхий газар