“Говийн чоно-2018” сургалт, дадлагын бэлтгэл ажлын уулзалтыг хийлээ

DSC3800.jpg

  Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид “Говийн чоно-2018” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. 

 “Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвийн хүрээнд  энэ жил “Говийн чоно” олон улсын сургалт, дадлагыг баруун бүсийн таван аймгийг хамруулан 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Тус олон улсын дадлага, сургуульд оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа юм. Тухайлбал, Өнгөрсөн онд АНУ-ын оролцогчдоос гадна Япон, Непаль, Өмнөд Солонгос, Турк, Канад, Унгар, Бангладеш улс, НҮБ- ын Суурин зохицуулагчийн газар, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн зөн, Жайка, Японы хүүхдийг ивээх сан, Мерси кор, Олон улсын Улаан загалмайн-Улаан хавирган сар нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллагын нийт 210 гаруй төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн сургалт, дадлага сургуульд 10 гаруй улс орныг оролцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаагийн сургуулиар манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагч нартай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийж туршлага солилцон ажиллана. Мөн гамшгийн үеийн нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох зэрэг онцлогтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

scroll to top