1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 9-14 м/с, баруун аймгуудын ихэнх нутгаар 18-20 м/с, бусад нутгаар 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, өдөртөө зарим үед 15-17 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 8-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с, 9-нд Алтайн уулсаар, 10-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст дулаарна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баянгол” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 10:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 30 км замыг туулан 11:23 цагт очиж, 56 минут ажиллаж, унтраасан. Уг гал түймэрт 6х20 метр хэмжээтэй өвөлжөө, 5х21 метр хэмжээтэй хашаа, 7 тугал, 1 хурга өртсөн.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 11:13 цагт очиж, 17 минут ажиллаж, унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун-Дэнж багт түлээний амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 14:32 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь-Эхийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 12:22 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 12:33 цагт очиж, 5 минут ажиллан, унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд хашаанд тус бүр нь 50 м3 багтаамжтай, 2 савтай хар тос шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 14:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 3 км замыг туулан 14:52 цагт очиж, 15 минут ажиллаж, унтраасан.
Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 15:02 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:10 цагт очиж, 10х12 метр хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, үүдний хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж, унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрны тагт шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 15:38 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:44 цагт очиж, 5 минут ажиллаж, унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.06-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 19:04 цагт очиж, 6 минут ажиллаж, унтраасан.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Балгасан голын Булаг хаяа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 42 км-т/, 05.07-ны өдрийн 04:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон /Ө-43063’00”, У-104059’00”/ тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 04:45 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нараас тодруулахад тухай газар нь 2 малчин айл нутагладаг бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдэгдсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР